Интернет дэх хүүхдийн эсрэг түрэмгийлэл

11/03/2022

🔍Касперский Монгол хамт олон интернет дэх хүүхдийн эсрэг түрэмгийлэл, дээрэлхэх асуудлын талаар санаа зовж байгаагаа хуваалцаж байна. Үнэн хэрэгтээ цахим орчинд дээрэлхэх нь дижитал орон зайд байгаа хэдий ч, бодит орон зайд мэдэгдэхүйц үр дагавартай байдаг.Манай судалгаагаар хүүхдүүдийн цахим хүчирхийллийн хамгийн түгээмэл үр дагаврын дунд эцэг эхчүүд дараах зүйлийг онцолжээ.❕хүнд дарамт;❕өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах;❕сурлагын амжилт муудах;❕сэтгэлийн хямрал;❕Нийгмийн идэвхжил буурч, нойрны асуудал үүсэх.

👉🏻 Ихэнхдээ 13-15 насны өсвөр насныхан цахим дээрэлхэх явдалтай тулгардаг бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээнд тохиолддог. Ийм тохиолдолд хүүхдүүд доромжилсон мессеж хүлээн авах, өөрсдийнхөө тухай тааламжгүй нийтлэл эсвэл зургийнхаа доор сөрөг сэтгэгдлийг харах, түрэмгийллийн эх үүсвэр нь танихгүй хүмүүс болон хүүхдийг биечлэн мэддэг хүмүүс байх ба цахим хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд эцэг, эхчүүд дараах зүйлийг хийх нь чухал юм аа

.☑️ хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчинг судлах;

☑️ таагүй мессежүүдэд хэрхэн хариулахыг хэлж өгөх;

☑️ Өөрийг нь дээрэлхэхээс хамгаалахын тулд ямар нууцлалын тохиргоо хийх болон бусад техникийн арга хэмжээ авч болохыг зааж өгөх.

Хамгийн чухал нь гэр бүлд итгэлцсэн харилцааг бий болгож, илүү ойр байж, хүүхдэд шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлбэл цахим хүчирхийллийн ихэнх сөрөг үр дагаврыг даван туулж чадна 🤗