Дэлхийн нийт эрүүл мэндийн байгууллагуудын 73% нь хуучирсан үйлдлийн системтэй тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ нь үндсэндээ шинэчлэлтийн өртөг өндөр, хуучин болон шинэ системүүдийн нийцэл сул байдагтай холбоотой юм. Манай судалгаагаар 2 эрүүл мэндийн байгууллага тутмын 1 нь мэдээллийн алдагдал, DDoS халдлага, сул хамгаалалтын улмаас ransomware халдлагад өртөж байсан гэдэг үр дүн гарсан юм. Үүний зэрэгцээ, санал асуулгад оролцогчдын дөнгөж 30% нь тэдний байгууллага халдлагын тохиолдолд халдагчдыг үр дүнтэй эсэргүүцэж чадна гэдэгт итгэлтэй байна гэж хариулсан,
Бид эмнэлгийн байгууллагуудад дараах зөвлөмжийг санал болгож байна:
• ажилтнуудаа цахим аюулгүй байдлын үндсэн дүрэмд сургах;
• сүлжээний кибер аюулгүй байдалд аудит хийж, илрүүлсэн эмзэг байдлыг цаг тухайд нь залруулах;
• эцсийн төхөөрөмжүүдийг хамгаалахын зэрэгцээ зорилтот халдлагаас хамгаалах үйл ажил гааг хэрэгжүүлэх.
• ховор шинэчлэгддэг эмнэлгийн төхөөрөмжийн системийн хамгаалалтыг бэхжүүлэх.