Та худалдан авах бүтээгдэхүүнээ сагсанд хийнэ
Өөрийн сагсанд байх бүтээгдэхүүнийг шалгаж төлбөр төлөх
Төлбөр төлөх хэсэгт та байгууллага дээр авах бол РД бичнэ мөн өөрийн бүртгэлийн мэдээллийг оруулж бүртгэл үүсгэснээр таны худалдан авалт болон лиценз кодууд хадгалагдах болно.
Та захиалгын төлбөрийг Q-Pay ашиглан бүх банкны апп болон Social Pay, LendMN, Monpay, PocketZero зэрэг апп ашиглан хийх боломжтой төлбөр амжилттай болсон үед хуудас автоматаар шилжинэ.
Төлбөр төлөгдөж цонх шилжихэд таны бүртгэлд, захиалсан бүтээгдэхүүний 16 оронтой лиценз код байрлах ба та өөрийн бүртгэлээс хэзээ ч хаанаас ч дахин авах боломжтой юм. Мөн захиалгын мэдээлэл нь давхар таны мэйл хаягруу илгээгдсэн байгаа.
Та өөрийн лицензийг хуулж аван татаж авч суулгасан Kaspersky-н лиценз хийх талбарт хуулснаар таны лиценз идэвхжих болно.
Татаж авах товчин дээр дарж татах авах хэсэгрүү орно.
Global сонголттойгоор Download товчийг дарж татаж авна.
Татаж авсан файлыг нээхэд дараах цонх харагдах ба Install товчийг дарж програм суулгах явцыг эхлүүлнэ.
Install товчийг дарсны дараа прогам суух явц уншиж эхлэх бөгөөд 100% болж дараагийн цонх гарч иртэл хүлээнэ. Зарим тохиолдолд танийг төхөөрөмжөө restart хийхийг шаардаж болно.
Уншиж дууссаны дараа доорх цонх харагдах бөгөөд энэ хэсэгт та Kaspersky-д зориулж өөрийн ашиглаж буй и-мэйл хаягаараа account-ыг үүсгэх юм. Энэ нь манай kasperskymongolia.mn вэбсайтад үүсгэсэн бүртгэлээс тусдаа бөгөөд тус account нь ирээдүйд төхөөрөмжөө солих лицензээ шилжүүлэх зэрэгт хэрэгтэй тул нууц үгээ хадгалж авахыг зөвлөж байна.
Account үүсгэж нэвтрэн орсны дараа и-мэйл хаягаараа ирсэн лиценз кодыг доорх харагдаж буй хэсэгт оруулж програмаа идэвхжүүлнэ.
Амжилттай идэвхжсэн тохиолдолд доорх цонх харагдах болно.