Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ажилтанруу цахим шуудангийн хаягийг буруу бичсэн, төлбөрийн нэхэмжлэхийг зөв хаягаар илгээхийг хүссэн зэрэг и-мэйл хүлээн авдаг ба И-мэйлийн сэдэв нь юу ч байж болно,
Жишээлбэл: Техникийн баримт бичгийг хүргэх төлбөр гэх мэт, нэхэмжлэх бүхий баримт бичиг ирдэг төлбөрийн хэмжээ ихэвчлэн бага учир нягтлан бодох бүртгэлийн хэлтэст тухайн ажилтанд энэ тоо өчүүхэн мэт санагдаж, нэмэлт маргаангүйгээр төлбөрөө төлөх болно гэж халдагчид тооцоолсон байдаг байна.
Судалгааны мэдээллээр өнгөрсөн долоо хоногт янз бүрийн албан байгууллагуудад илгээсэн хэдэн мянган ийм захидал илэрсэн байна.
Ийм халдлагын хохирогч болохгүйн тулд KasperskyMongolia танд дараах зүйлийг зөвлөж байна.
үл мэдэгдэх илгээгчээс ирсэн бүх захидал, ялангуяа мөнгөний гүйлгээ эсвэл хувийн мэдээллийг шалгаах үед болгоомжтой байх;
захидал ирсэн шуудангийн хаягийг шалгаж, агуулгыг нь шалгахгүйгээр гуравдагч этгээдэд мессеж дамжуулахгүй байх;
Хэрэглэгчид дижитал бичиг үсгийн мэдлэгээ дээшлүүлэх, компаниуд ажилтнууддаа кибер аюулгүй байдлын сургалт явуулж, инженерчлэлийн арга техникийг таниулах тухайлбал, Касперскийн аюулгүй байдлын платформыг ашиглаж сургах;
Kaspersky Secure Mail Gateway гэх мэт мэйлийг автоматаар спам руу илгээх найдвартай хамгаалалтын шийдлийг cуулгахын санал болгож байна.